| # | Data |
|---|---|
| 最高順位 | 42位 |
| 最低順位 | 48位 |
| 増加再生回数 | +73058回 |
| ランクイン日時 | 2026/01/16 14:45 |
| ランク圏外日時 | 2026/01/16 18:00 |
| 急上昇継続時間 | 0日03時間15分 |
| 再生回数 | 939181回 |
※再生回数, コメント数, 高評価数, 低評価数, 評価数合計, 高評価割合は初回ランクイン時の数値
| 日時 | 順位 | 再生回数 |
|---|---|---|
| 2026/01/16 14:45 | 46位 | 939181回 |
| 2026/01/16 16:00 | 42位 | 965559回 |
| 2026/01/16 16:30 | 46位 | 978169回 |
| 2026/01/16 17:15 | 48位 | 995992回 |
| 2026/01/16 18:00 | 48位 | 1012239回 |
Music video by ThunderZ performing Tengri: GEGEEN. (C) 2026 ThunderZ
Follow ThunderZ:
https://facebook.com/thunderzrapper
https://instagram.com/thunderzrapper
Credits:
Directed by Tuugii
Starring:
- ThunderZ,
- Oyundari.J,
- Badarch.N,
- Battogtokh.R,
- Chinzorig.B,
- Maralgua.B,
- Usukh-Ireedui.B,
- Ganzorig.E
DOP: Tuugii(Film frame studio)
1st DOP: Bayaraa (Airpixel)
2st DOP: Otgoo (Airpixel)
Creative Director: Chinzo Ashidmunkh
Drone: AirPixel Mongolia (Otgoo, Bayaraa)
Gaffer: Erkhemee lil
Set design: N. Bolor-Erdene, Gunten, Zorigbaatar.O, Nymdavaa.A , Chingun.B, Zolboo.E
Pyrotechnics: Tuukht Bandia, Khosoo Byambasukh, Chinbat.M, Uuganbayar.E
Makeup artist: Sengee
Sound design: U$o
Photographer: Kozhuu
Storyboard: Amaraa's art
Graphic designer: Kid Brk
Production manager: Bayanaa, Sainjargal, Zolbayar
Stunt: Erkhmee, Gunten
Prod. driver: Bold-Erdene. M, Batbayar. S, Tsog.A
Music by EDGE (Munkhbat)
Lyrics: ThunderZ
Recorded at Toonot Records
Mixed & mastered by U$o
Special thanks to:
Зөвлөх ла
- М. Төрмандах
- н. Нямжав
Өмнөговь аймгийн, Даланзадгад сумын ЗДТГ-ын хамт олон Ц.Дэнээдорж, Б.Мэндбаяр
Өмнөговь аймгийн, Сэрвэй сумын ЗДТГ-ын хамт олон
Өмнөговь аймгийн, Ноён сумын ЗДТГ-ын хамт олон
Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын ЗДТГ-ын хамт олон
Өмнөговь аймгийн, Бурхан шашинтны төв ‘’Мани хийд’’
Өмнөговь аймгийн, Ахмадын Чөлөөт холбооны хамт олон Ц.Энхчимэг, Д.Мядагсүрэн
Өмнөговь аймгийн, Монгол зоог ын газрын хамт олон
Өмнөговь аймгийн, Даланзадгад Зорчигч Тээвэр, ОНӨААТҮГ-ын хамт олон
Өмнөговь аймгийн, Баяндалай сумын аймгийн Алдарт уяач Н.Буянхүү
Өвөрхангай аймгийн Хархорин хийдийн хамт олон
Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЕБС-ийн Батжаргал багштай 11А ангийн хамт олон
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ахмадын холбооны хамт олон
Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын хамт олон
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэсийн хамт олон

1: @THUNDERZrapper
2026/01/13 23:35
Уран бүтээлдээ гүн орж шатаж явах үед минь нэг цаг үед хамт байж хамтдаа дууг минь сонсон миний мэдэрч буйг мэдэрч байгаа та нартаа баярлалаа.
Бүтээл бүрийг минь хамт бүтээдэг багийнхандаа баярлалаа.
Бид сэтгэл зүрхээ зориулан монголынхоо түүх,байгалийн үзэсгэлэнт газруудыг оруулан монгол үндэсний хэв шинж,язгуур хөгжимөө шингээн бүтээлүүд туурвиж яваа билээ.
Тэнгри…

2: @THUNDERZrapper
2026/01/13 23:40
Оройгүй сүм уншиж дуусаад авсан мэдрэмжнээсээ сэдэвлэн шинээр бичсэн өөр зохиол юм шүү.
Гэхдээ би тэр зохиолд бол дуртай.
Гэхдээ би тэр зохиолд бол дуртай.
3: @Zolboo1017
2026/01/15 21:39
ThunderZ🗣️:Олсон мөнгөөрөө бүгдэнгээр нь дуу хийнэ.
Яг үнэндээ бүр кино хийчих үед🔥❤️
Яг үнэндээ бүр кино хийчих үед🔥❤️
4: @THUNDERZrapper
2026/01/13 23:40
Дараа төрөлдөө хамтдаа байцгаая.
5: @maroldopositive
2026/01/14 0:46
Хайртай хүнтэйгээ хамт байж болдог цаг үед амьдарч байгаадаа талархъя.
Юуг нь хүлээгээв очоод хайртай дуртай гэдгээ хэлээд хамтдаа байгаачдээ хүмүүсэээ😭
Юуг нь хүлээгээв очоод хайртай дуртай гэдгээ хэлээд хамтдаа байгаачдээ хүмүүсэээ😭
6: @ЖавхланГанболд-б5з
2026/01/16 13:57
1 сая болохыг нь хүлээгээд үргэлжлүүлээд л сонсож байгаа над шиг хүмүүс байна уу? ❤😂😊
7: @NominErdene-gc8wg
2026/01/13 23:14
Болсон болоогүй кино хийж байхаар хураангуйлсан намтар гэдэг шиг зохиолтой эхлэл өрнөл төгсгөлтэй клип болжээ. Respect
8: @Б.Сорхуна
2026/01/14 2:35
Хойдын тавилан гэж байдаг бол намайгаа чи таниарай
Хожмын учралд гунихарч хоёул дахиж зовохгүй юм шүү🕊️
Хожмын учралд гунихарч хоёул дахиж зовохгүй юм шүү🕊️
9: @EnerleMunkh
2026/01/15 16:20
Дуу сонсоод цурхиртлаа уйлж үзсэн минь өнөөдөр байлаа. Миний насны минь хайр тэнгэрийн орондоо тайван сууна уу, дэндүү их санасан сэтгэлээ өөрөөсөө ч нууж явжээ. Дахин төрөөд, дараа төрөлдөө амар амгалан хамтдаа амьдарцгаая даа миний амиа. Инээгээд гэртээ ороод ирэх юм шиг хүлээж л сууна..
10: @NominErdene-gc8wg
2026/01/13 23:06
1s ilvv sonsson ni like ❤❤
11: @dgninnane
2026/01/14 15:34
Ханцуй шүргэлцэх төдийд ч урд насны учир шалтгаан буй🙏🏼🥹❤️
~ Мүраками
~ Мүраками
12: @jinsu01121
2026/01/16 2:00
Ямар азаар VOICE KIDS зохиогдоо вэ, Ханцуй шүргээд өнгөрөх хүртэл урьд насны ерөөл бдг гэж 146-гын хүүхдүүд THUNDER -тай учирч ийм сайхан бүтээлүүд туурвих учир утгатай уулзах тавилантай бжэ. Нинжин минь ээ яасан сайхан хоолойвдээ🫂
13: @NominGanbat-z3g
2026/01/14 0:00
cc oruulaad uguuch gesen ni like😉🥰
14: @THUNDERZrapper
2026/01/13 23:50
Гол Дүрүүдэд
МУАЖ Оюундарь
МУСТА Бадарч
МУСТА Баттогтох
МУСТА Мөнхсайхан (Монжиго ах)
МУСТА Чинзориг
Өсөх-Ирээдүй
Маралгуа
Өлзий-Учрал
МУАЖ Оюундарь
МУСТА Бадарч
МУСТА Баттогтох
МУСТА Мөнхсайхан (Монжиго ах)
МУСТА Чинзориг
Өсөх-Ирээдүй
Маралгуа
Өлзий-Учрал
15: @Busdiin_Neg
2026/01/15 22:47
Л. Түдэв – “Оройгүй сүм” романы товч тайлбар
“Оройгүй сүм” бол Монголын нэрт зохиолч, сэтгэгч Л. Түдэвийн нийгэм-философийн чиглэлийн томоохон роман бөгөөд XX зууны Монголын нийгмийн хувьсал, социалист үзэл суртлын нөлөө, хүний оюун санаа, итгэл үнэмшил, ёс суртахууны доройтол болон сэргэн босолтыг гүн гүнзгий хөндсөн бүтээл юм. Энэхүү роман нь тодорхой нэг хүний намтар бус, харин бүхэл бүтэн нийгмийн оюун санааны хөрөг болж чадсанаараа онцлог.
Зохиолын үндсэн санаа
“Оройгүй сүм” гэдэг нэр нь бэлгэдлийн утгатай. Сүм бол хүний итгэл, ёс суртахуун, дотоод ариун орон зайг илэрхийлдэг бол “оройгүй” гэдэг нь тэрхүү үнэт зүйлс нь нурж, хамгаалалтгүй болж, хяналтгүй тархаж байгааг бэлгэднэ. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн итгэл үнэмшлийн оройгоо алдсан гэсэн санаа романы турш нэвт шингэсэн байдаг.
Үйл явдлын ерөнхий бүтэц
Роман нь шугаман нэг үйл явдалд баригдахгүй, харин олон хүний хувь заяа, дотоод бодол, нийгмийн үзэгдлүүдийг зэрэгцүүлэн өгүүлдэг. Зохиолын цаг хугацаа нь социализмын оргил үеэс задрал руу шилжих завсрын Монголын нийгэм бөгөөд төр, нам, оюун санаа, соёлын байгууллагуудын дотоод зөрчил, хүн чанарын доройтол тод тусгагддаг.
Зохиолын гол шугам нь төрийн аппарат, үзэл суртлын машин, оюуны хүмүүсийн дотоод тэмцэл дээр төвлөрдөг. Гол дүрүүд нь тодорхой нэртэй байхаас илүү нийгмийн давхаргын төлөөлөл байдлаар дүрслэгддэг нь уг романы философи өнгө аясыг улам гүнзгий болгодог.
Гол дүрүүдийн агуулга
Романд гардаг эрдэмтэн, сэхээтэн, намын ажилтан, бичгийн хүн, жирийн иргэд нь бүгд өөр өөрийн “итгэл”-тэй боловч тэр итгэл нь системийн дарамт, ашиг сонирхол, айдас, худал хуурмагийн өмнө нурж байгааг харуулна.
Оюун санааны хүмүүс – үнэнийг мэддэг ч дуугарч чаддаггүй, эсвэл дуугарвал амьдралаа алдана гэж айдаг.
Нам, төрийн төлөөлөл – үзэл сурталд үнэнч гэж харагдавч дотооддоо эргэлзээ, хоосролтой.
Жирийн хүмүүс – системд дарлуулсан ч хүний ёсыг хадгалах гэж тэмцэнэ.
Эдгээр дүрүүдээр дамжуулан зохиолч хүн өөрөө өөрийнхөө шүтээн байхаа больсон эмгэнэлт байдлыг харуулдаг.
Үзэл суртал ба хүний ухамсар
Романы гол зөрчил бол үзэл суртал ба хүний жинхэнэ ухамсрын зөрчил юм. Социалист нийгэмд “зөв хүн” гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг асуулт зохиолын турш тавигдана. Үнэн хэлдэг хүн үү, тушаал биелүүлдэг хүн үү, эсвэл дуугүй амьдардаг хүн үү?
Л. Түдэв энэ асуултад шууд хариу өгдөггүй. Харин асуултыг улам хурцалж, уншигчийг өөрийгөө шүүн тунгаахад хүргэдэг.
Ёс суртахуун, итгэл үнэмшлийн задрал
“Оройгүй сүм”-д ёс суртахууны задрал нь нэг хүний буруу биш, системийн үр дагавар гэж дүрслэгддэг. Хүмүүс худалд дасаж, үнэнээс айж, өөрийнхөө дотоод дуу хоолойг дарсаар эцэстээ хоосорч үлддэг. Энэ нь сүмийн орой нурж байгаатай адил — хамгаалалтгүй, чиглэлгүй, утгагүй оршихуй.
Философи утга агуулга
Роман нь дараах гүн философи асуултуудыг дэвшүүлдэг:
Хүн итгэлгүйгээр оршиж чадах уу?
Үнэн гэж юу вэ?
Ёс суртахуун төрийн тушаалаас дээгүүр орших ёстой юу?
Оюун санааны эрх чөлөө гэж юу вэ?
“Оройгүй сүм” бол хариулт өгдөг зохиол биш, харин асуулт үлдээдэг зохиол юм.
Зохиолын төгсгөл, утга санааны дүгнэлт
Романы төгсгөлд тодорхой “шийдэл” байхгүй. Энэ нь зохиолчийн санаатай сонголт юм. Учир нь оройгүй болсон сүмийг дахин оройтой болгох эсэх нь уншигч, нийгмийн сонголт гэдгийг илэрхийлнэ.
Л. Түдэв уншигчдад:
“Хэрэв хүн өөрийн дотоод сүмээ барихгүй бол ямар ч нийгэм аврал болж чадахгүй” гэсэн санааг дэвшүүлдэг бөгөөд тэрээр хожим ардчилсан нийгэм гарснаас хойш Христийн сургаалиудыг судалж "Хүн өөрийн дотоод сүмээ барих арга заавар нь Библи гэх сударт байжээ" гэж өгүүлсэн байдаг.
Дүгнэлт
“Оройгүй сүм” бол зүгээр нэг роман бус, Монголын XX зууны оюун санааны шүүх хурал юм.
Энэ бүтээл нь:
Нийгмийн шүүмжлэл
Философи эргэцүүлэл
Хүний ёс суртахууны асуудлыг
нэг дор багтаасан ховор романуудын нэг бөгөөд өнөө цагт ч ач холбогдлоо алдаагүй, дахин дахин унших шаардлагатай бүтээл юм.
Cha

16: @norowkhand.j8068
2026/01/13 23:07
Эмзэг байгаа болоод ч тэр үү үзээд уйлчихлаа😭 Оройгүй сүм Санж, Ногоон нүдэн лам Баасан нарыг Thunderaara төсөөлөхнээ✨🥹
17: @ThaoKindness
2026/01/15 0:29
Эрхэм ThunderZ,
Би Вьетнамаас таныг үзэж байна.
Би 2024 онд Монгол оронд аялсан бөгөөд энэ нутаг надад гэр шиг санагдсан — бахархал, шаналал, зочломтгой зан, үүлс, нар гээд Монголын сүнсийг бүхлээр нь мэдэрсэн.
Нэгэн нүүдэлчин гэр бүл намайг тэдэнтэй хамт амьдарч, Монгол ахуй соёлыг суралцахыг урьсан ч тухайн үед надад хангалттай цаг байсангүй. Гэхдээ би заавал эргэж ирнэ гэж өөртөө амласан.
Энэ видеогоор дамжуулан бидний түүхийг өгүүлсэнд чин сэтгэлээсээ баярлалаа.
Өнөөдрөөс эхлэн би монгол хэл сурч эхэлж байна. Удахгүй Монгол орондоо дахин очно.
Би тантай хамтран уран бүтээл хийхийг хүсэж байна —
агуу Монголын сүнсийг, мөн хүн төрөлхтний төлөө хамтдаа дуулахын тулд.
Хүндэтгэсэн,
Thao Kindness
Vietnam Kindness | Gan Jing World
🚂✨ Choo Choo!

18: @hvslendorjsvren
2026/01/16 14:41
яаа манай ТООНОТ-ын артист ThunderZ аймар бнаа😎
19: @munkuushee
2026/01/14 9:11
Ninjin minde yaasan ch saihan hooloiwdee 04:56 ❤
20: @enerelgalkhuu681
2026/01/13 23:37
ThunderZ яг энэ үеийн хүн мөн үү?
Шал өөр бүүр тэс өөр, өөрийн гэсэн сонин ертөнцтэй.
Ирээдүйгээс эсвэл өнгөрснөөс ирсэн ,
Үгээр хэлж болохооргүй тийм өвөрмөц сэтгэхүйтэй хүн юм.
Дуу болгон нь ямар нэг юм өгч байдаг.
Сэтгэлд нэг тийм хүнд мөртлөө хөнгөн, дурласан охин шиг мэдрэмж төрүүлдэг.
Бүгд тэгээс эхэлдэг гэдэг дууг сонсож эрч хүч авч
Нэг л өдөр гэдэг дууг сонсоод л урам зориг авч
Байгаагаар минь хүлээж авах уу гэдэг дууг сонсоод байгаагаараа байхдаа итгэлтэй болж
Огт танихгүй байхдаа л шүтдэг ганц залуу уран бүтээлч байсан.
Тоглолтыг нь үзэж байхдаа уйлсан.
Яагаад , яагаад гэвэл дууны үг бүр нь үнэн учраас зүрх сэтгэлээс нь гардаг болохоор.
Үг өөрөө амьтай болохоор…
Одоо бол бүүр өөр түвшинд бодож, сэтгэж, бүтээж байна.
Бахархаж байна. 😇

21: @hanuu.mn_tm
2026/01/16 14:26
Сэтгэлийн ёроолд зүрхнээс гарахгүй оршин байх болно ❤ чамайгаа хайрлаж чадаагүйд уучлаарай чи минь дэндүү мундаг байсан 😢
22: @BByambabaatar
2026/01/14 17:27
Гайхалтай гоё клип болжээ. Хүүхэд залуучууд маань 20-р зууны шилдэг роман болох Монгол улсын хөдөлмөрийн баатар СГЗ Л.Түдэвийн "Оройгүй сүм" романыг заавал уншаарай. Шинэ үеийн уран бүтээлч ийм гоё уялдаа холбоотой уран бүтээл хийсэн нь үнэхээрийн гоё байна. Thunder уншиж судалдаг бодож эргэцүүлдэг уран бүтээлч юм.❤
23: @gmurun0330
2026/01/14 20:21
Гадаадад байгаа бид чинь хуурын ая ,Монголынхоо байгаль , Түүхийн гашуун бөгөөд үнэнг харуулсан ийм кино шиг бүтээлийг хараад сонсоод гэрээ ,эх орноо ,ижий ааваа ,өнөөдрийн биднийг ийм их золиос төлж авч үлдсэн өвөг дээдсээ дахин нэг саналаа.Баярлалаа.🥹
24: @UrantugsUrantugs-y3t
2026/01/15 23:49
🗣️ Хичнээн их зовлон байдаг ч. Хүнээс хагацах шиг зовлон гэж үгүй.🕊️
25: @khuslenujin1462
2026/01/13 23:21
Шинийн 25ны Билэгт сайн өдөр сайхан клип цацжээ.🙏🏻
26: @Pennysukh
2026/01/15 15:51
Зовж зовж энэ төрөлдөө
Золоор чамайгаа олсон бол яахав гэж бодоод хажууд байгаа түүнийгээ улам ихээр хайрлах сэтгэл төрөв.
Золоор чамайгаа олсон бол яахав гэж бодоод хажууд байгаа түүнийгээ улам ихээр хайрлах сэтгэл төрөв.
27: @azuro0508
2026/01/16 14:40
Энгэрийн ганц улиас шиг
Энд чамайг би санан хүлээсээр❤️🩹
Энд чамайг би санан хүлээсээр❤️🩹
28: @zorgionoo8170
2026/01/14 15:57
Түүх гуйвж ард түмэн “шар хувалз”-ууд гээд ам муруй байсан ч эргээд бодохоор тэд бүгд л бидэн шиг хүн байв. Хайрладаг, дурладаг, сэтгэлтэй. Энэ өнцөг их гоё харагджээ. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг лам бүр ижил биш байв💥
29: @boruchinua640
2026/01/13 23:15
Tengri цомогт талархлаа. Хүн бүрт өгөгдөл байдаг. Түүнээ гүйцэлдүүлж байгаа таны дотоод хүнд гялайлаа.🪽🤍
30: @hanuu.mn_tm
2026/01/16 14:40
Оройгүй сүмийг заавал унших болноо❤❤
31: @dankee8373
2026/01/14 14:07
Ээжийн минь өвөө ах дүү 13лам байсны 9 нь хэлмэгдүүлэлтэнд орж амь насаа алдаж байсан гэдэг. Яагаад ч юм тэр л нүдэн шууд үзэгдэж өөрийн эрхгүй асгартлаа уйлчихлаа. Сайхан бүтээл хийж бид өнгөрсөнд мартаж боломгүй түүхтэй ард түмэн шүү гэдгийг сануулж өгсөнд маш их баярлалаа🫂✨
32: @mygamygaaa2524
2026/01/14 17:38
зөв хүнээ олвол чи намайг үлдээ
зөв хүн гэж бодвол чи намайг хүлээ…🕊️
зөв хүн гэж бодвол чи намайг хүлээ…🕊️
33: @Enerel-xp
2026/01/16 14:37
Хойдын тавилан гэдэг үнэн бол
Хожмын учралд ахин бүү зөрүүлээрэй
Энэ дуу шигээ гэгээн бүхнийг
Энд үлдээгээд, сэтгэлд минь мөнхөрлөө 🕊️
Хожмын учралд ахин бүү зөрүүлээрэй
Энэ дуу шигээ гэгээн бүхнийг
Энд үлдээгээд, сэтгэлд минь мөнхөрлөө 🕊️
34: @О.Гэрэлбат
2026/01/15 1:54
Ногоон нүдэн лам-н Баасан гэх залуу эрдмийн гүн ухаанд нэвтэрсэн, бурхан бүтээх, шашны их үйлсэд бүхий л хүчээ зориулсан мутар болон тэргүүндээ арвин чадвартай нэгэн байсан. Гэвч түүнд Наваан шиг хайрлах зүрхнийхээ төлөө тэмцэх зориг дутсан юм.
Энэ дууг сонсоод ингэтэл сэтгэл хөдөлнө чинээ бодсонгүй ээ.
Шүтлэггүй байсан ч өөрийн чинь төлөө алгаа хавсран залбирах хүмүүсийг хайрлаарай.❤
Энэ дууг сонсоод ингэтэл сэтгэл хөдөлнө чинээ бодсонгүй ээ.
Шүтлэггүй байсан ч өөрийн чинь төлөө алгаа хавсран залбирах хүмүүсийг хайрлаарай.❤
35: @oyuka6331
2026/01/14 8:01
Өглөө сэрээд дахиад үзлээ. Нүд салгахын аргагүй 7 минут. Маш гүн утга агуулга. Монгол орны минь үзэсгэлэнт байгаль хичнээн сайхан бэ. Гэхдээ үйл явдалдаа бүр орчихсон уйлж муйлаад л дуусгаж байгаа юм. Хэлмэгдүүлэлтийн хэсэг 😢😢😢 бүх цаг үеийн хамгийн хар бараан, хэцүү цаг үе байсан гэж боддог доо.
36: @hanuu.mn_tm
2026/01/16 14:30
Өдөр бүр цаг минут тутамд сонсох дуртай дуу хоолой ❤
37: @Tomm_revers01
2026/01/14 2:01
Эцсийн эцэст ганцхан хүн
Сэтгэлийн ёроолд зүрхнээс гарахгүй оршин байдаг….
Сэтгэлийн ёроолд зүрхнээс гарахгүй оршин байдаг….
38: @ByambadorjGandalai
2026/01/13 23:25
7 минутын кино үзчихлээ tengri цомгийн клип нтр бол өөр түвшинийх гэдгийг харуулж байна. Юуны түрүүнд ThunderZ ахдаа баяр хүргэе баярлалаа.✨
39: @hanuu.mn_tm
2026/01/16 14:28
Энэ төрөлдөө бүтээгүй чи бид хоёр дараа төрөлдөө заавал хамтдаа байнаа чи минь хайрлагдаарай❤😢
40: @uuriintuyamsu3817
2026/01/14 3:00
Энэ өвдөлт ямар хүнд оргино вэ? Хамаг бие шархирч цээжин дотор ямар нэгэн зүйл өмрөөл явчихлаа. Энэ өвдөлт нулимас болж гарахдаа нүднээс бус цээжний хөндийгөөс юүлж гарч байна. Ээ Хөх тэнгэр минь. Үрс минь амгалан байг. Өр зүрх минь уужим байг. Өвөгдийн минь сүнс амгалан байг. ❤
41: @Loe-ye6uc
2026/01/14 1:09
Оройгүй сүм романыг авч уншихаар шийдлээ🥹 Ийм гоё торгон хайрламаар бас харуусмаар мэдрэмжийг уншиж төсөөлж мэдэрвэл бүр яруу байна байх гэж бодлоо❤ Ном унших хүслийг минь өдөөсөнд бас цаг хугацаанаас саатуулж сатааруулсан энэ мэдрэмжинд тань талархья❤️
42: @hanuu.mn_tm
2026/01/16 14:24
Сэтгэлд үлдсэн ганцхан хүн минь 😢❤
43: @lbbayarmaa0420
2026/01/15 17:11
хайртай хүнтэйгээ хамт байж чадаагүй зүрх бүхний төлөө🫂
44: @abcandhbthf
2026/01/15 22:13
Оройгүй сүм эсвэл Ногоон нүдэн ламаар Fantastic production кино хийгээсэй
45: @SuhboldOyunsondor
2026/01/16 14:34
Зүрхэнд үлдсэн хүн хэзээ ч холддоггүй юм. 🫠
46: @mp_8k11
2026/01/14 10:03
Бурхан бидний учрах тавиланг зурж
Буцах замгүй хайртай учруулчхаад
Энэ насанд ханилах заяа төөргийг
Бичилгүй орхисон бололтой…🥹❤️🩹
Буцах замгүй хайртай учруулчхаад
Энэ насанд ханилах заяа төөргийг
Бичилгүй орхисон бололтой…🥹❤️🩹
47: @Anunnnnnnn
2026/01/16 1:44
Энэ төрөлдөө бүтээгүй хүн бүрийг дараа төрөлдөө түүнтэйгээ заавал хамт байгаарай гэж ерөөе. Хайрлагдаарай. 🥹
48: @hanuu.mn_tm
2026/01/16 14:29
Хайртай хүнтэйгээ хамт байж хайрлаж чадаагүй зүрх бүхний төлөө 😢
49: @maagiimargad4691
2026/01/14 22:34
Цас намуухан бударч, аялгуу зөөлөн хөврөх тэр агшинд
үг бүр нь сэтгэлд хүрч,
чимээгүйхэн уйлуулж,
чимээгүйхэн тайтгаруулсан нэгэн дуу байлаа.
Зарим дуу зүгээр нэг сонсогддоггүй,
зарим дуу зүрхэнд хүрч, чимээгүйхэн нулимс асгаруулдаг юм байна… ❄️🎶
Үнэхээр сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээл болжээ.❤ (зүгээр дуу гэж хэлмээргүй байна )

50: @KhngrZul-x3m
2026/01/14 16:24
Нинжингийн хоолой үнэхээр🫠❤️ 2:10